Эрнандо Де Сото-ийн лекц Хуучин нийгмийн ангит зохион байгуулалт
Эрнандо Де Сото-ийн лекц

\
Эрнандо Де Сото-ийн лекц

Эрнандо Де Сото Монголд ирж лекц унших гэж байна. 2010 оны 02 сарын 09-нд 15,00 цагаас Соёлын Төв Өргөөнд лекц уншина. Лекц үнэ төлбөргүй ч суудал хязгаартай тул эртхэн ирж суудлаа эзлээрэй. Мөн орчуулгын төхөөрөмжийн тоо цөөхөн тул эрт ирсэн хүмүүст хүрэх боломжтой юм байна. Эрнандо де Сото-ийн талаар танилцуулах шаардлагагүй бизээ. Гагцхүү лекцийг нь сонсоно гэдэг бол энэ яваа насанд тань дахиж олдохгүй боломж ч байж мэднэ шүү залуусаа.
За энэ удаад гадаадад их, дээд сургууль төгссөн судлаачдын эрдмийн бүтээлийг татаж авахаар тавьж байна. Соросын сангийн вэб сайтад татаж авахаар тавьсан учир зохиогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна шүү. Харин энэхүү судалгааны ажлыг зохиогчийн эрх зөрчихгүйгээр зөвхөн уншихыг зөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Боловсролын тухай” Монгол Улсын хуулийн 43 дугаар зүйлийн 2.9 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан “Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Зарлиг гаргаж арван нэгэн их, дээд сургуулийн 28 оюутанд шилдэг оюутны тэтгэлгээ хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГЭЭ ГАРДУУЛАВ
Тэтгэлэг гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “2010 оны тэтгэлгийг байгалийн шинжлэл, техник технологийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутнуудад сурлагын амжилтыг нь чухалчилан олгохоор шийдвэрлэсэн юм.йн 3-р анги
unicode хөрвүүлэх гэхээр зарим зүйл нь болохгүй байгаа тул татахаар тавьлаа.
Зохиогчийн эрхийг зөрчихийг хориглоно. Тиймээс зөвхөн уншаарай.
Нэг найз маань оюутан байхдаа бичиж байсан өгүүлэлийг толилуулж байна. Санаа оноогоо бичээрэй
Либертарианизм хэмээх нэр томъёоны ойлголт Энэхүү либертарианизм гэх үгийн үндэс нь либертари буюу Франц хэлний “ laissez- faire ” Латин хэлний “ liber ” гэх үгнээс гаралтай юм. Үгийн утгийн хувьд “ liber ” буюу “ чөлөөтэй ” гэсэн үгнээс үүсэлтэй юм. “ laissez- faire – гэсэн vгийг хөндлөнгөөс vл оролцох, зөнд нь орхих” үгийн түүхийн хувьд гэвэл Францын хаан XV Лүй хэсэг худалдаачдаас” Би яаж та бүхэнд туслах вэ? гэж асуусанд ” худалдаачид инээд алдан “ Laissez- nous faire, laissez nouns passer, Le monde va de lui- meme ” буюу орчуулбал “ Биднийг зөнд нь орхичих, бид юмаа хийе, дэлхий өөрөө эргэдэг юм ” гэсэн гэдэг. Либертарианизм нь либерализмтай холбоотой юу? Холбоотойгоор барахгvй, тvvний орчин vеийн хувилбар гэж нэрлэж болно. Яагаад хуучин нэрээр нь нэрлээгvй юм бэ гэсэн асуулт гарах аваас бид дараах хариултыг өгдөг: А) Дэлхий ертөнц ялангуяа АНУ-д либерализм гэсэн нэрээр янз бvрийн тэр ч бvv хэл, либерализмын өөрийнх нь эсрэг хандсан улс төрийн vзэл- хөдөлгөөнийг тэмдэглэдэг болсон. Тиймээс энэ vгний жинхэнэ утгыг гуйвуулсан утгаас нь ялгаж салгаж байхын тулд либертарианизм гэсэн шинэ нэр томъёог хэрэглэх нь зохистой. Б) Сонгодог либерализмд авч vзэх бололцоогvй байсан олон шинэ асуудлууд (эмэгтэйчvvдийн эрхийн асуудал, байгаль орчныг хамгаалах асуудал, арьс өнгөний ялгаварлалыг устгах асуудал гэх мэт) нийгэмд гарч ирсэн бөгөөд эдгээрийн тухай “либерализм” гэсэн хуучин нэр хаягаар хөөж утгыг нь олоход хэцvv юм. В) Либертарианизм гэсэн vг нь этимологи утгаараа (vгийн гарал vvслийн утгаараа) хувь хvний эрх чөлөөг хамгаалах, төрийн эрх мэдлийг хязгаарлах, чөлөөт зах зээлийн утгыг илvv тууштай бөгөөд тодорхой илэрхийлдэг сайн нэр томъёо юм. Гэхдээ дахин давтаж хэлэхэд, Локк, Смит, Милль, Жэффэрсон, Бастиа, Сэй зэрэг либерал сэтгэгчид манай vзэл санааны эрхэмлэн хvндэтгэдэг өвөг дээдэс, Мизес, Хаек, Рэйнд, Хайзлит, Нозик нар өнөө vед энэ vзлийг буухиалан авчрагсад мөн. Либертарианизмын үүсэл хөгжил, ойлголт “... хүмүүс хууль болон албадлагагүйгээр эв зохицолтой амьдардаг”
Б.Чимид багшийн нэрэмжит
илтгэлийн уралдааны талаархи мэдээлэл
2010-01-12
Өмнөтгөл
Ардын багш, гавъяат хуульч, хууль зүйн доктор, профессор, төр, улс төр, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ач Хариад Бяраагийн Чимид багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг жил бүрийн 1 дүгээр сарын эхний 10 хоногт багтааж, Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэн, Удирдлагын Академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шинжлэх ухааны Академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн, Нээлттэй Академи (ТББ) хамтран зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ.
